Дуу хоолойн бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 сар
Эгшиг дээр voice model үүсгэхдээ та зөвхөн ӨӨРИЙН дуу хоолой, эсвэл эзэмшигчээс нь бичгээр зөвшөөрөл авсан дуу хоолойг л оруулах эрхтэй.
Voice нэмэх бүрд та энэ эрхээ баталгаажуулсан тэмдэглэгээ хийдэг бөгөөд уг баталгааг бүртгэлд хадгална.
Олон нийтэд танигдсан хүн, уран бүтээлч, эсвэл гуравдагч этгээдийн дуу хоолойг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хатуу хориглоно. Ийм тохиолдолд бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүй хаана.
Хууль бус хуулбарлалт илэрсэн тухай мэдээллийг хүлээн авмагц холбогдох voice model болон түүгээр үүсгэсэн дуунуудыг устгана.
Та өөрийн voice model болон дээжийг хүссэн үедээ бүрмөсөн устгах эрхтэй. Устгасан дээжийг сэргээх боломжгүй.